Дайнд ялагч гэж байдаггүй хүн хүнээ хайрлая
Дэлхийн
хоёрдугаар дайн бол энэ дэлхий дээрх
хамгийн их хүний алтан амь үрэгдэж мөн
эд материалын хувьд ч бас хамгийн их
хохирлыг оролцсон улсууддаа учруулсан
дайн билээ.
Харин одоо үеэс харахад
эдийн засаг болон хүний мөсийн хувьд
өнөө үеийн тамхи хэмээх хорт хийн дайнаас
юутай энэрэнгүй вэ?
Дайны үед бол бууж өгсөн дайснуудагаа олзонд авж хооллодог байсан. Харин 21 зууны тамхичин хэмээх удирдагчтай дайны хувьд өөрөөс нь хувьд бусад бүх хүмүүс тэр ч байтугай төрсөн эх , эх дэлхий байгаль орчин ч тэдний дайсан болж байна.
Энэ дайныг тэр тамхичид яагаад улам гүнзгийрүүлж өөрт нь ямар ч буруу зүйл хийгээгүй олон мянган хүний амьдрал эрүүл мэндрүү заналхийлнэ вэ?
Дайн дуусахад бие биенээ харж чаддаггүй байсан дайснууд хүртэл сайн найзууд болох нь байдаг. Гэтэл тамхинд орсон хүмүүс найрамдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж шийджээ. Тэд өөрсдийн гол зэвсэг янжууруудандаа хөрөнгө оруулан өмчилж аваад түүнийгээ ашиглан яг л хорт хий үйлдвэрлэхэд зориулсан төхөөрөмж мэт хамар амаараа баагуулах утаагаар эргэн бүх л амьд биесийг хордуулж харагдах нь цэлмэг тэнгэрийг хар үүл нөмрөн авах мэт.
Монгол Улсын Үндсэн Хуулинд олон нийтийн газар хорт бодисын сурталчилгаа хийхийг хориглосон байдаг.
Харин хуулийн заалтыг монголын бүх иргэд “Монголын хууль гурав хоног” гэдэг өөрсдийг зохиосон үгээр доог тохиун маазраан болгож хуулийг үл тоомсорлох юм.
Энэ хууль яагаад хэрэгжихгүй байгаа бас нэг шалтгаан байгаа нь хувь хүний өөрийнхөө л хувийг хичээх үзэлтэй салшгүй холбоотой гэж би үзэж байна.
Монголын маань эсрэг зогсож буй тамхичдын ихэнх хэсгийг мөн удирдлагын хэсгийг эрэгтэйчүүд эзэлдэг.
Тамхи хэмээх зэвсэгтээ ухаан бодлоо бараг л бүрэн эзэмдүүлсэн түүнгүйгээр амьдарч чадахгүй , одоо ч гарахаасаа өнгөрсөн байлгүйдээ гэж хэлэх миний монголын ах нар, Монгол улсын ирээдүйг бэлтгэх ЭЦЭГ хүмүүс юм.
Тэдний зарим хэсэг нь өөрөөсөө утаа баагуулан суун байж хажуу буй цагаан цаас шиг хүүхдэдээ миний хүү том болоод муу юм хийж болохгүй шүү архи ууж тамхи татаж болохгүй гэж хүүхдүүддээ захина.
Энэ бол мэргэжлийн луйварчины л хийж чадах зүйл. Улаан цайн нүүрэн дээр хийж буй үйлдлээ заан үүийг хэзээ ч хийж болохгүй гэх шиг ._.,.,_”-.₮,%№,_”₮.
Тамхичин энэ хүмүүсийг хоёр хувааж болно.
Анхан шатны
Архаг
Анхан шатны тамхичид эднийг нууц хэллэгээр тодорхойлвол шинэ цэрэг, сонсогчид
Онцлог шинж нь: Ихэвчлэн хүнгүй нууцлаг газарт бэлтгэлээ хийж тамхи татах ур чадвараа дээшлүүлдэг. Мөн тэд ганцаараа биш ба үргэлж нэг ба түүнээс дээш хүнтэй хамтарна. Ингэснээр түүний тамхи татдаг гэдэг нууц нь удалгүй түүний эргэн тойрны хүмүүст тарж түүнд нуугдах шаардлага гарахгүй ба энэ үед тэр нэгэнтээ тамхины урлагт гарамгай болсон байдаг тул Архаг тамхичдийн шатанд орж улмаар олон газарлуу өөрийн гарштал суралцсан тамхи хэмээх зэвсэгээ амандаа зуун давшилна.
Энэхүү шатнаас гүнзгийрсээр архаг болж бүр цаашилбал нэг ёсондоо тамхинд хайртай болж түүнээс салж чадахгүй болдог. Үүнийг шинжлэх ухааны хэлээр тамхинд донтох гэнэ.
Хүн хэнийг эсвэл юуг хайрлах нь өөрийн эрх боловч өөртөө хэзээ ч хайртай болохгүй зүйлийг хайрлах нь тун эмгэнэлтэй.
Ер нь тамхитай ханилсан гэж болохоор хүмүүс нь өдөр болгон түүндээ зориулан мөнгөө зарцуулж байдаг боловч энэ нь өөрийнх нь биед бага багаар хор нөлөө учруулсаар ханилсаны 10 жилийн ойгоор тамхи өөрт нь чин сэтгэлээсээ дурлан салж чадахаа больсон ханийхаа уушгийг эрүүл хүнийхээс 5-8 дахин муу ажиллагаатай болсон гэсэн мэдээг дуулгаж бэлэг барьна.
Энэ мэдээг өөр нэг хүн тамхичидад учруулсан бол тамхичид тэр хүмүүсийг заавал шийтгэл ноогдуулах талаас хөөцөлдөх байсан бизээ. Даанч энэ зүйлийн шалтгаан нь өнөөх өөрийнх нь салж хагацаж чадахгүй байгаа тамхи юм болохоор тамхичид хайр сэтгэлээ үнэнч хэвээр үлдэж харин ч тамхинд уушгаа бүтнээр нь бэлэглэхээр сэтгэл шулуудна.
Энэ бол төрүүлсэн эх, элгэн садан , эх дэлхийнхээ эсрэг хорт хийн дайнд туйлын тууштай байж өөрийн бүхий л амьсгал , амьдралыг зориулан явж буй ах , аав нартаа зориулсан хорвоо дээр хэдэн саяараа байдаг эгэл нэг эрүүл байхыг хүсэгчийн тэнэглэн бичсэн бодол юм шүү.